Sunday, August 23, 2026

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

Date:

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон батлан хамгаалах үйлдвэрлэлийн форумын хүрээнд дор хаяж 50 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж Türkıye мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, эдгээр гэрээ хэлэлцээр нь агаараас эсэргүүцэн хамгаалах систем, нисэгчгүй нисэх аппарат худалдан авах, зэвсэглэл болон цэргийн техникийн хамтарсан төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой аж.

НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегийн мэдэгдсэнээр, ойрын таван жилийн хугацаанд дрон болон дронтой тэмцэх хэрэгслийг үйлдвэрлэхэд 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах Drone Edge санаачилгад эвслийн 20 орон оролцож байгаа юм байна. Түүнчлэн Анкарад чуулж буй НАТО-ийн гишүүн орнууд батлан хамгаалахын салбарт олон тэрбум долларын өртөг бүхий гэрээг байгуулна гэж Марк Рютте онцолжээ.

Хоёр өдрийн туршид Туркийн Анкара хотноо зохион байгуулагдаж буй НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад тус эвслийн гишүүн болох 32 орон оролцож байгаа юм.

Эх сурвалж: Türkıye, Reuters

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...