Sunday, August 23, 2026

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын “Hanwha investment & securities” компанитай хамтран ажиллахаар боллоо

Date:

БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалын хүрээнд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын Hanwha Investment & Securities компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд:

• Баялгийн сангийн хөрөнгийн удирдлага, санхүүгийн чадавхыг бэхжүүлэх;

• Цахим санхүүгийн шийдэлд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг хөгжүүлэх;

• Үйлдвэр, технологийн парк болон стратегийн төслүүдэд дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалтыг татах;

• Олон улсын түвшний санхүүгийн менежментийн туршлага нэвтрүүлэхэд чиглэнэ.

Hanwha Group нь эрчим хүч, сансар, батлан хамгаалах, инженерчлэл, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг, БНСУ-ын тэргүүлэх бизнесийн группүүдийн нэг юм.

Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын баялгийн санг олон улсын жишигт хүргэх, стратегийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өндөр технологи, үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал алхам болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...