Saturday, August 15, 2026

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Date:

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан шатны төвийн нээлт боллоо. Ийнхүү хангайн бүсийн хэмжээнд дулааны улиралд арьс, ширэн түүхий эдийг малчид, аж ахуйн нэгжүүдээс хүлээн авч, үйлдвэрлэгчдэд шууд хүргэж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдэж байна. Түүхий эд бэлтгэлийн төвийн нээлтийн үеэр Архангай аймагт түүхий эд бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 9 аж ахуйн нэгжтэй “Хөдөө ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, арьс шир үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулав.

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арьс, ширэн түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Арьс шир-Баялаг” хамтын ажиллагааны санаачилгыг амжилттай хэрэгжүүлж байна. 

Дулааны улиралд буюу 6-8 дугаар сард арьс, шир бэлтгэн нийлүүлэх хүндрэлтэй байдаг учир жилд хэдэн арван. сая арьс, нэхий үнэгүйдэн, хаягдал болсоор иржээ. Тиймээс зүүн бүсэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, хойд бүсэд Хөвсгөл, хангайн бүсэд Архангай аймгийн төвд түүхий эд бэлтгэлийн төвүүдийг байгуулаад байна. Архангай аймгийн түүхий эд бэлтгэлийн төвийн хувьд хонины нэхий голчлон нэмэлтээр үхрийн арьс ширийг анхан шатны боловсруулалт хийн бэлтгэн нийлүүлэх юм.  

түүхий эд бэлтгэлийн төв байгуулснаар нийлүүлэлтийн сүлжээ бий болж, малчид, малчдын хоршоо, мал бэлтгэлийн цэг, махны үйлдвэрүүд, арьс шир боловсруулах үйлдвэрүүд арьс, шир бэлтгэхэд хамтран ажиллана. Энэ хүрээнд арилжааг зохион байгуулж, малчдын гар дээрээс болон мал нядалгааны цэгүүдээс арьс, шир худалдан авна. Улмаар анхан шатны боловсруулалт хийсний дараа боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, нэмүү өртөг шингээсэн үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих боломж бүрдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн...

Даян дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...