Saturday, November 14, 2026

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Date:

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний улмаас ОХУ түлшний хямралтай нүүр тулж, шатахуун түгээх цэгүүдэд дараалал үүссэн гэдгийг Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн зөвшөөрчээ.

Тэр бээр ОХУ-ын эрчим хүчний томоохон компанийн удирдлагуудтай уулзах үеэрээ түлшний хямрал нүүрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ энэ нөхцөл байдал түр зуурынх хэмээн онцолсон байна.

“Автомашин эзэмшигчид болон аж ахуйн нэгжүүдэд асуудал тулгарсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Шатахуун түгээх цэгүүдэд ч дараалал үүссэн байна” хэмээн Владимир Путин өгүүлжээ.

Түүний мэдэгдсэнээр өнөөдөр ОХУ-д бензиний нөөц 1.7 сая тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 хувиар бага үзүүлэлт аж. Зах зээлийн нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс хуримтлагдсан нөөц ашиглах, томоохон үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, урсгал засварын хугацааг багасгах, жижиг дунд үйлдвэрүүдийг татан оролцуулах зэрэг арга хэмжээ авч байгаа, 7 дугаар сард байдал тогтворжино гэж Владимир Путин мэдэгджээ.

Энд дуулгахад Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч байгаагийн улмаас Орос улсад түлшний хангамж олон сарын турш саатсан юм. Одоогийн байдлаар ОХУ-ын 50 гаруй бүс нутагт бензиний хомстол нүүрлэжээ.

Эх сурвалж: The Moscow Times

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” давхардсан зардлыг бууруулна

Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл...