Saturday, August 22, 2026

“Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 25 суманд хэрэгжүүлж эхлээд байна

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мал аж ахуйн хөгжлийг дэмжих, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд “Нутагтаа эзэн-100:1000” төслийг 17 аймгийн 25 суманд хэрэгжүүлж эхлээд байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг нар өнөөдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Улаан өндөр” багт хэрэгжиж буй “Нутагтаа эзэн 100:1000” төслийн тариалангийн талбайд очиж, төсөлд хамрагдаж буй малчдын төлөөлөлтэй уулзлаа.

Баянхутаг сумын 25 малчин өрх нэгдэж энэхүү төсөлд хамрагдан, Цахиуртын ар хэмээх газарт 100 га талбайд тэжээлийн ургамал тариалж байна.

Баянхутаг сумын “Жаргалант” багийн малчин А.Алтансүх “Малчид “Нутагтаа эзэн 100:1000” төслийн ач холбогдлыг сайн ойлгож байгаа. Тиймээс хөдөлмөрөө хоршиж, 100 га талбайд тэжээлийн ургамал тариалсан. Хөрөнгөө нийлүүлж талбайгаа хашаалж байна. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийн төлөө хичээж байгаа” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...