Saturday, August 22, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдрийн алдвал өвөлжилтийн бэлтгэл оройтно

Date:

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр 60 жилийн насжилттай “ДЦС-3”-д ажиллаж, өнгөрсөн жилийн ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Тэрбээр,

“Өдөр нь алдаж шөнө нь” гэдэг шиг ажил хариуцсан нөхөд хурдтай шийдэл гаргалгүй алгуурласнаас хугацаа алдсан алдаа байна. Зөвхөн үнэ тариф өсгөж өг гээд өртөг зардлаа бууруулах тал дээр анхаардаггүй дутагдал ч бугширчээ. Улс гэрээ гал алдуулахгүй зүтгэж буй эрчим хүчний салбарын 17800 ажилтны нийгмийн асуудал ч орхигдсоныг анхаарах цаг болж. Товчхондоо бол ДЦС-ууд аргацаах төдий засвар хийж өдийг хүрсэн нь гашуун үнэн байна.

Тэгэхээр цаашид 3-р ДЦС шиг тоног төхөөрөмж нь хэт хуучирсан станцуудад жил болгон хэдэн арван тэрбумаар засвар хийсэн болдог, тэгсэн хэрнээ цоорхой хувинд ус хийж буй мэт олигтой сэхэл авдаггүй байдалд цэг тавих цаг болж хэмээн байр сууриа илэрхийлэв.

Түүнчлэн Өртөг бага-Өндөр бүтээмжтэй дэвшилтэт технологи бүхий шинэ цахилгаан станцуудтай болж байж ХЭРЭГЛЭГЧ ТАЛДАА ҮНИЙН ДАРАМТГҮЙ-ҮЙЛДВЭРЛЭГЧ ТАЛДАА ӨРИЙН ДАРАМТГҮЙ, халаалт дулаан, гэрэл цахилгаан доголдож тасрах эрсдэлгүй болно. Мөн ирэх өвөл УБ хотыг утаа багатай, гэр хорооллын айлуудыг түлэх түлштэй байлгах шийдлээ нийслэлийн удирдлага наадмаас өмнө гаргаж иргэдийнхээ санааг амраах ёстой. Ирэх 7 хоногт УИХ энэ асуудалд бодлогын шинжтэй дорвитой эргэлт гаргах тогтоол гаргах болно гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...