Friday, September 25, 2026

ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна

Date:

Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм. Нийслэлийн баруун бүсийн хүн ам, орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл нэмэгдэхийн хэрээр цахилгаан, дулааны хэрэглээ тогтмол өсөж байгаа бөгөөд шинэ станц ашиглалтад орсноор өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломж бүрдэх юм. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд ДЦС-2 талбайд 1961 оноос хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зөөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 102,975 шоо метр үнс зөөсөн байна. Бетон зуурмагийн ажлууд болох зуурмагийн узелийн туузан дамжуулагчийн суурь, бункерийн суурь, авто жингийн суурийн ажлуудыг гүйцэтгэж дуусжээ.

Төслийн хүрээнд 26 нэгж талбарыг чөлөөлөхөөс 25 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Мөн төслийн талбайд инженер-геологи, геотехникийн судалгааны өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалгыг хийжээ. 

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй. Түншлэлийн нийт хугацаа нь 27 жил бөгөөд үүнээс 2.5 жил нь барилга угсралтын үе шат, үлдсэн 25 жил нь ашиглалтын хугацаа байх юм. Төлөвлөгөөгөөр 2028 онд ашиглалтад өгөхөөр ТЭЗҮ-д тусгасан байна. 

Түншлэлийн хүрээнд 300МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилга, байгууламж, үндсэн болон туслах тоног төхөөрөмж, дагалдах хяналт удирдлагын  систем болон станцын бүрэлдэхүүн хэсэг, дэд бүтэц, шугам сүлжээ, туслах байгууламж болон дагалдах барилга байгууламжуудыг барихаар төлөвлөсөн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 2026...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент”...