Tuesday, November 10, 2026

Дэлхийн 655 сая хүн цахилгаанд холбогдож чадахгүй байна

Date:

НҮБ-ын олон агентлагийн 6-р сарын 24-нд гаргасан “Тогтвортой Хөгжил 7-г хянах нь: Эрчим хүчний ахиц дэвшлийн тайлан” -д тэмдэглэснээр, дэлхий даяар 655 сая хүн цахилгаанд холбогдож чадаагүй байна. Өргөн хүрээтэй арга хэмжээг яаралтай авахгүй бол 2030 он гэхэд дэлхий нийтэд боломжийн үнэтэй, найдвартай, тогтвортой орчин үеийн эрчим хүчний хүртээмжийг хангаж чадахгүй гэж уг тайланд анхааруулжээ.

Дэлхийн ихэнх бүс нутаг бүх нийтийн цахилгаан эрчим хүчний хүртээмжид ойртож байгаа ч Сахарын цөлөөс урагш орших Африкт ахиц дэвшил удаан хэвээр байна. Тус бүс нутагт 560 сая гаруй хүн цахилгаанд холбогдоогүй бөгөөд 970 сая хүн хоол хийх цэвэр эрчим хүчгүй байгаа талаар тайланд дурджээ.

Сэргээгдэх эрчим хүч нь одоо дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 гаруй хувийг эзэлж байна. Улс орнууд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хурдасгах нь чухал. Үүгээр дамжин эрчим хүчний аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд урт хугацааны уур амьсгал, хөгжлийн зорилтуудад хүрэхэд түлхэц болно хэмээн тайланд онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Амьтны ферм” метадрамын жүжиг үзэгчдэд хүрч байна 

Тус жүжгийн ерөнхий найруулагчаар Т.Цэнд-Аюуш, жүжгийн зохиолчоор Т.Мөнхбулган, ерөнхий...

Дазай Осамүгийн “Жаргаж буй нар” роман уншигчдын хүртээл боллоо

XX зууны Японы уран зохиолын хамгийн эмзэг, зөрчилт, онцгой...

Бүх талуудыг нэг дор уулзуулсан өдөрлөг зохион байгуулагдав

“Ур чадвар–Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль 2026 оны...

Нийслэлийн МАН-ын даргаар Б.Пүрэвдагвыг сонгожээ

Нийслэлийн МАН-ын 36-р Бага хурал өнөөдөр болж шинэ даргаа...