Monday, August 10, 2026

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-иас мэдэгдэл гаргажээ

Date:

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-иас олон нийтийн сүлжээгээр түгээгдэж буй ташаа мэдээлэлтэй холбогдуулан албан ёсны мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

“Эрдэнэс Монгол” ХХК болон түүний харьяа хуулийн этгээдүүдийн удирдлагуудын цалингийн талаар олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл тархсантай холбоотойгоор мэдэгдэл гаргаж байна.

Тухайн мэдээлэлд дурдсан цалингийн хэмжээ нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК (хуучнаар “Эрдэнэс Монгол” ХХК) болон түүний харьяа компаниудын өнөөгийн бодит цалингийн мэдээлэлтэй нийцэхгүй байгаа бөгөөд олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Тус мэдээлэл нь төрийн аудитын байгууллагын тайлангийн агуулга, тооцооллыг илтэд гуйвуулсан байна.

Бодит байдалтай нийцээгүй мэдээлэл түгээх нь байгууллагын нэр хүндэд төдийгүй тухайн байгууллагад ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Иймд уг мэдээлэлд ашигласан тооцоолол, аргачлалын талаар эрх бүхий байгууллага шаардлагатай тайлбар, мэдээллийг олон нийтэд өгөх нь зүйтэй.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нь үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй байх зарчмыг хатуу баримталж ажилласаар ирсэн.

Иргэд үнэн зөв мэдээлэл авах эрхтэй. Энэ эрхийг хангахын тулд мэдээлэл нь баталгаатай эх сурвалж, бодит баримт, үнэн зөв тооцоонд үндэслэсэн байх ёстой.

Иймд нийтийн албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн байгууллага болон олон нийт аливаа мэдээллийг түгээхдээ албан ёсны эх сурвалж, бодит баримтад тулгуурлан нягтлан баталгаажуулж, хариуцлагатай хандахыг уриалж байна.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

COP17-ын Харилцаа холбоо хариуцсан дэд хороо ажлаа НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

ЦХИХХ-ын сайд Ч.Номин өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын...

Эко инновац ба ашиг сонирхлын зөрчил

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур...

“Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний...