Friday, November 22, 2024

Монголын гэрэл зурагчин дэлхийн шилдгээр шалгарчээ

Date:

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Спортын сэтгүүл зүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-ийн “Спортын торгон агшин” шилдэг гэрэл зургийн төрөлд Монгол Улсын гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбатын уурга шүүрч буй адуучны гэрэл зураг шилдэг гурван бүтээлийн нэгээр шалгарч, эцсийн шалгаруулалтад тунаж үлджээ.


Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны энэхүү шагналын 11 төрөл бүрт шалгарсан шилдэг гурван бүтээлийг өнөөдөр зарлалаа. Спортын сэтгүүл зүйн хамгийн нэр хүндтэй энэхүү өрсөлдөөнд дэлхийн 125 орноос нийт 1746 бүтээлийг сойжээ.

Ирэх хоёрдугаар сарын 2-нд шүүгчид ялагчдыг тодруулах юм. Ялагч бүр цом, 8000 ам.долларын мөнгөн шагнал, хоёрдугаар байрын эзэд цом, 3000 ам.доллар, гуравдугаар байрын шагнал хүртсэн уран бүтээлч цом, 2000 ам.долларын шагнал хүртэнэ.

Спортын сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулах бүрэлдэхүүнд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 24 гишүүн, “AIPS Sport Media Awards” шагналын шүүгчдийн бүрэлдэхүүний 11 гишүүн багтсан бөгөөд тэд 1746 бүтээлээс шилдгүүдийг шалгаруулжээ.

Шагнал гардуулах ёслол ирэх сарын 3-нд Унгар улсын нийслэл Будапешт хотноо “Corinthia” зочид буудалд болно. Ёслолын ажиллагаанд “AIPS Sport Media Awards”-ын төрөл бүрд шалгарсан шилдэг гурван бүтээлийн эзэд урилгаар оролцох юм.

Гэрэл зурагчдын бүтээлийг шагнал гардуулах ёслол дээр олны хүртээл болгон, танилцуулах дүрэмтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...