Saturday, April 5, 2025

“Алтан сав” нээдэг зурхайч нар санамж бичиг байгуулна

Date:

Буяны зан үйлийн холбооноос нийслэл дэх сүм хийдүүдийн зурхайч лам нартай зөвлөлдөх уулзалт хийжээ. Уг уулзалтаас гарсан зөвлөмж, шийдвэрийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй буддын сүм хийдүүд болон хувиараа “Алтан сав” нээдэг зурхайч, лам нарын бүртгэл судалгааг гаргах, тэдэнтэй харилцан ойлголцох санамж бичиг байгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийн хуралдаанаар, зурхайч лам нартай харилцан ойлголцлын санамж бичгийн төсөл боловсруулах, иргэдэд оршуулгын зан үйлийн талаар эргэлзээтэй асуудлын жагсаалт гарган түүнийг шийдвэрлэх зөвлөмжийн төсөл гаргах, зурхайч лам нарын нарийвчилсан судалгааг гаргах, телевизээр оршуулгын зан үйлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...