Friday, November 22, 2024

Дөрвөн улс хамтарч тэмээ судлах төсөл хэрэгжүүлнэ

Date:

Монгол Улс, БНХАУ тэмээний хамтын судалгааны ажлыг 2005 оноос эхэлжээ. Үүнээс өмнө манай хоёр орны эрдэмтэн судлаачид тус тусдаа тэмээний сүү, хоормог, ноос ноолуур, генийн талаар судалгааны ажил хийж ирсэн байна. Харин 15 жилийн өмнөөс хоёр оны эрдэмтэн судлаачид судалгааны ажлаа уялдуулан, онолын өндөр түвшинд хийх болжээ. Үүний үр дүн нь Nature Communications, Nature Genetics, Genome Biology and Evolution,  PLoS One. зэрэг олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хамтын бүтээл болон хэвлэгдэж эхэлсэн байна. Энэ ажилд Монгол Улсын талаас ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлэгийн хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, БНХАУ-ын талаас Өвөрмонголын өөртөө засах орны Хөдөө аж ахуйн их сургуулийн олон арван эрдэмтэн судлаачид оролцон хамтран ажиллаж байгаа ажээ.

Дэлхийн бөмбөрцгийн говь цөлийн бүсэд зохицон амьдардаг тэмээ шинжлэх ухааны олон салбарт судлагдахуун болж буй. Тухайлбал, ус уулгүй олон хоногоор явж чаддаг чадвараас эхлэн цус, сүү зэрэгт нь агуулагдаж байдаг иммуноглобулин нь бусад амьтныхаас өөр, ганц гинжтэй байдаг гэх мэтчилэн судлаачдын анхаарал татсан олон арван тайлагдаагүй бодис, механизм байсаар байна.  Энэ бүгдийг тайлах онолын судалгааны ажлыг хоёр улсын судлааид тэмээний генийн судалгааны ажлаар эхлүүлэн амжилттай хамтран ажиллаж буй юм байна. Организмд явагддаг бүх үйл ажиллагааг төрөл бүрийн идэвх үзүүлдэг олон уураг удирдан, зохицуулан явуулдаг. Эдгээр уураг нь организмд өөр өөрийн хариуцсан гентэй байдаг. Уг генүүдийг ялган цэвэрлээд генийн дарааллыг тогтоосноор организмд байгаа генийн улмаар уургуудын мэдээллийн арвин баялаг сан хөмрөгтэй болж байгаа гэнэ. Ингэснээр сан хөмрөгийг ашиглан эмчилгээ, оношлогооны чиглэлээр ашиглаж болох уургуудыг орчин үеийн молекул биологийн аргаар гарган авах бололцоо бүрдэж байгаа гэдгийг хамтарсан судалгааны багынхан онцоллоо.

Энэ ажлын БНХАУ-ын талын удирдагч Өвөрмонголын өөртөө засах орны Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Журамт 20 гаруй жил тэмээний судалгааны ажил хийж байгаа олон улсад нэр хүндтэй эрдэмтэн юм байна. Манай улсаас нэлээд хэдэн судлаачийн докторын ажил удирдан хамгаалуулсан сурган хүмүүжүүлэгч хүн. Журамт профессор судалгааны ажил хийхийн зэрэгцээ тэмээ судлалын чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурал БНХАУ-д хэд хэдийг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Олон улсын хос бөхт тэмээний нийгэмлэгийн даргаар ажиллаж байгаа юм байна. Мөн Өвөрмонголын тэмээ судлалын хүрээлэнг санаачлан байгуулж, удирдан ажиллаж тэмээний сүүг ашиглан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байгаа аж. Энэ судалгааны ажлын үр дүнд БНХАУ-ын Өвөрмонголын тэмээчдийн ашиг орлого нэмэгдэж, амьдрал ахуй нь сайжирч байгаа гэнэ.

Хоёр улсын тэмээний судалгааны хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж Монгол Улс, БНХАУ, Казахстан, Иран дөрвөн улс оролцсон хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...