ОХУ-ын Буриадын алдарт дуучин Чингис Раднаев Буриад улсын гавьяат жүжигчин цолыг хүртжээ. Нэгдүгээр сарын 14-нд ОХУ-ын Драмын театрт болсон “Байгаль” театрын “Сэтгэлийн дуу” тоглолтын үеэр тэрээр энэхүү шагналаа гардан авчээ.
Тэрээр “Маш их баярлалаа! Би карьераа Буриад улсын филармонид гоцлол дуучнаар эхэлсэн. Өнөөдөр олон жилийн дараа би хайртай филармони болон хайртай “Байгаль” театрынхаа уран бүтээлчидтэй хамт энэ тайзан дээр зогсож байгаадаа баяртай байна. Энэ шагналын ард олон хүний хүч хөдөлмөр байгаа. Гэхдээ гол хүн бол миний ээж” хэмээн хэлсэн байна.
“Буриадын үнэн” сонинд мэдээлснээр “Сэтгэлийн дуу” тоглолтод Нижний Новгородын “Романсиада” олон улсын тэмцээний шагналт Майя Балашова, дуучид Ольга Жигмитова, Чингис Раднаев, Бүх Оросын Төрийн кино урлагийн хүрээлэнгийн “Забайкалье” оркестрийн найрал хөгжимчин Олег Огнев оролцжээ.