Friday, November 22, 2024

Лити-хүхрийн батерей 5 өдрийн турш цэнэгээ барина

Date:

Нүүрстөрөгчийн ялгаралтыг багасгах эрмэлзэл дэлхий нийтэд улам бүр түгээмэл болсноор батерейны шинэ хийц дизайн, технологийн шийдлүүд маш хурдтай хөгжиж байна. Австралийн Монаш их сургуулийн судлаачид өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн хувилбаруудтай харьцуулахад “хамгийн үр ашигтай лити-хүхрийн (Li-S) батерей зохион бүтээжээ.
Энэхүү шинэ батерей нь гар утсыг нэг удаа цэнэглэхэд таван өдөр хэрэглэх боломжийг олгох гэнэ. Мөн уг батерейгаар цахилгаан машин цэнэглэж болох гэнэ. Төслийн багийн гишүүн, дэд профессор Мэттью Хилл лити-хүхрийн батерейнхаа талаар гүйцэтгэл, үйлдвэрлэлийн өртөг бага, материалын олдоц сайн, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл буурсан зэрэг нь давуу тал болж байгааг онцолсон байна.
Энэхүү хандлага нь өндөр үзүүлэлттэй, урт хугацааны ашиглалтын хугацааг илүүд үздэг төдийгүй усан дээр суурилсан процессыг ашиглан үйлдвэрлэхэд маш энгийн бөгөөд маш хямд бөгөөд байгаль орчинд аюултай хог хаягдлыг эрс багасгахад хүргэдэг.
Монаш их сургуулийн судалгааны багийнхан энэхүү батерейндаа патент авсан бөгөөд Германы “Fraunhofer” институт Li-S батерейнуудын туршилтын хуулбарыг гаргажээ. Тэд Австралийн нарны систем, автомашинд уг батерейг 2020 оны эцэс гэхэд туршихаар төлөвлөжээ.
Энэ мэдээлэл олон нийтэд хүрсний дараа Хятад болон Европын литийн батерейн томоохон үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.



ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...