Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 42 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийг ойг тэмдэглэх ажлын хүрээнд Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2026” яруу найргийн 13 дахь удаагийн наадмыг 2026 оны зургаадугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Яруу найргийн чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, эрх чөлөө, эх оронч үзлийг төлөвшүүлэх, шилдэг яруу найрагчдыг нээн тодруулах, соёл, утга зохиолыг сурталчлах, нийтэд түгээн дэлгэрүүлэхэд зорилготой энэ наадмыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, Монголын Зохиолчдын эвлэл, МЗЭ-ийн Хэнтий аймаг дахь салбар “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулж байна.
“Оюухай-2026” наадам улсын хэмжээнд, нээлттэй зохион байгуулагдах бөгөөд уран бүтээлчид ном хэвлэлд хэвлээгүй, цахим орчинд нийтлээгүй, яруу найргийн наадамд уншаагүй, чөлөөт сэдвээр бичсэн 2 шинэ бүтээлээр оролцоно.
Бүтээлийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл choinom_udsan@yahoo.com цахим хаягаар хүлээн авах юм байна. Оролцогч бүтээлийн хамт өөрийн товч намтар, холбоо барих утасны дугаарыг ирүүлнэ. Яруу найргийн наадмыг 4 үе шаттайгаар зохион явуулах бөгөөд наадам зохион байгуулах комиссоос томилсон шүүгчид 25 найрагчийг шалгаруулж, мандат олгоно.
Шалгарсан 25 найрагч наадамд ирүүлсэн шүлгээ уншина. “Оюухай” яруу найргийн наадмын эзэд хоёрдугаар шатанд оролцох эрхтэй.
Гуравдугаар шат: 10 найрагчийг шалгаруулна.
Дөрөвдүгээр шат: Шилдэг бүтээл туурвисан 5 найрагчийг тодруулна.
Долоо. Шагналын сан:
Тэргүүн байр: “Оюухай” цом, өргөмжлөл, 5000,000 төгрөг
Хоёрдугаар байр: Өргөмжлөл, 3000,000 ₮
Гуравдугаар байр: Өргөмжлөл, 2000,000 ₮
Дөрөвдүгээр байр: Өргөмжлөл, 1500,000 ₮
Тавдугаар байр: Өргөмжлөл, 1000,000 ₮
Найм: Холбоо барих
Р.Чойномын Өвийг хамгаалах “ӨД” сан-99084224
Фэйсбүүк: Р.Чойном /ӨД сан/

