Tuesday, October 6, 2026

Трамп: Иран хэлэлцээр хийхийг хүсэж байгаа

Date:

АНУ, Ираны сөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Доналд Трамп илэрхийлжээ.

“Тэд (Иран) хэлэлцээ хийхийг хүсэж байгаа. Сүүлийн 24 цагт бид сайтар ярилцлаа. Бид тохиролцох бүрэн боломжтой” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн байна.

Гэвч хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгөөгүй байна. Лхагва гарагт гарсан мэдээллээр, АНУ, Иран тун удахгүй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж магадгүй гэнэ. Энэ санамж бичгийн дагуу байлдааны ажиллагааг зогсоож, Ормузын хоолойг нээн, цаашлаад Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой нарийвчилсан хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэлд ойр холбогдох эх сурвалжууд мэдээлсэн байна.

Эх сурвалж: Axios

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...