Нэгдүгээр сарын 13-нд Лондон хотноо Уильям Шекспирийн бүтээлийн түүврийг дуудлага худалдаанд оруулжээ. Алдарт зохиолчийн 36 бүтээлийг багтаасан энэ ном 1623 онд хэвлэгдсэн бөгөөд 4-6 сая ам.доллараар зарагдаж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна.
“Хошин шог, түүх, эмгэнэлт явдал” хэмээх энэхүү ном хувийн цуглуулагчдын гарт байсан цорын ганц хувилбар ажээ.
“Christie”-ийн ажилтан Маргарет Форд “Уильям Шекспирийн анхны Фолио буюу гар хэвлэмэл номын энэхүү хуулбар нь хувь хүний гар дээр хадгалагдаж үлдсэн цөөхөн хэдэн бүрэн хуулбаруудын нэг бөгөөд ялангуяа агуу их Шекспирийн энэ бүтээл эрдэмтэн Эдмонд Мэлоны гар дээр байсан нь сэтгэл хөдөлгөм юм” гэжээ.