Их Британийн Өмнөд Амптон их сургуулийн судлаачдын хиймэл оюун оюуны технологийг ашиглан бүтээсэн программ нь зэрлэг амьтан ургамлыг хууль бусаар наймаалахтай холбоотой тоо баримтыг түргэн уншиж, судалгаа хийж чадах болсноор холбогдох байгууллага хууль бус үйлдэлд цохилт өгөхөд нь чухал үүрэг гүйцэтгэж эхэлжээ.
Энэ сарын 13-ны өдөр Өмнөд Амптон их сургууль мэдээлэхдээ, энэхүү программ нь олон форум болон онлайн зах зээлийн төлбөр, зэрлэг амьтан ургамлын төрөл болон байршил зэрэг тоо баримтыг цуглуулж, хууль бус худалдаа хийж буй магадлалтай үйлдлийг хурдан шалган илрүүлэхэд нь боломж олгодог. Программ нь хууль бус этгээдийн байнга хэрэглэдэг нэрийдэл, түлхүүр үг зэргийг ялган тодруулж, эдгээр мэдээллийг график хэлбэрээр мөрдөн байцаагчдад хангадаг гэжээ.