Wednesday, May 6, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав

Date:

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.06) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзаж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар идэвхтэй өрнүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд, УИХ-ын даргаар томилогдсонд баяр хүргэж, халуун дотно баярын захидал ирүүлсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид талархлаа дамжуулж, Элчин сайдтай хууль тогтоох байгууллагын тэргүүний хувьд дахин уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг яриандаа онцлоод, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, улс төрийн итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа тэлж буйд таатай байгаагаа дурдлаа. 

Уулзалтын үеэр талууд харилцан ашигтай хамтран хамтран ажиллах бодлогыг тууштай хэрэгжүүлж, эхлүүлсэн төслүүдийг амжилттай урагшлуулж, үр дүнд хүргэх нь зөв гэдэгтэй санал нэгдлээ.

Мөн Монгол-Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг аль болох иргэдэд ээлтэй, саадгүй болгоход хүрсэн түвшинг улам ахиулах, уян хатан цагийн хуваарь баримтлах, тэр дундаа улирлын чанартай боомтуудыг байнгын ажиллагаатай болгох чиглэлд хамтран ажиллах тал дээр санал солилцлоо.

Ингэснээр ялангуяа алслагдсан аймаг, сумдын иргэд тухайн орон нутагт байрлах боомтоор чөлөөтэй зорчих урсгалыг нэмэгдүүлж, иргэдийг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд өртөхөөс сэргийлэхээс гадна бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой гэсэн байр суурийг УИХ-ын дарга илэрхийлж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана 

Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар...

Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стратегийн ач...

УИХ-ын гишүүнийг намынх нь саналаар эгүүлэн татах зохицуулалттай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.06/ Улсын Их Хурлын...

Хэнтий аймгийн Батширээт сумын “Барх” багийн 200 га талбайг ойжуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж...