Thursday, June 25, 2026

Хэнтий аймгийн Батширээт сумын “Барх” багийн 200 га талбайг ойжуулна

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Хэнтий аймаг 2030 он хүртэлх хугацаанд гучин сая мод тарьж ургуулах зорилго тавьсан.

Үүний хүрээнд Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа нар тус сангийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Батширээт сумын “Барх” багийн нутаг Гурван даваа гэх газарт нийт 200 га талбайд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлж, хамтран ажиллахаар гүйцэтгэгч талуудтай гэрээ байгууллаа.

Тус гэрээгээр ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх ажлыг 100 га талбайд Хэнтий аймгийн “Батширээт” СДОА, “Хэнтий шинэс” СДОА, “Биндэр-Ой” СДОА-иуд гүйцэтгэх ба 100 га талбайд ойн мэргэжлийн байгууллага болох “Говийн улиас” ХХК гүйцэтгэж, тус бүр 250,000 ширхэг буюу нийт 500,000 ширхэг нарс модны тарьцаар ойжуулах тариалалтын ажил, арчлан хамгаалалт, нөхөн тарилтын ажлуудыг 2026-2029 он хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Г.Занданшатар: Хуваагдлын үед Монгол холбогч байх ёстой

Ерөнхий сайд асан Г.Занданшатар БНСУ-ын Жэжү аралд зохион байгуулагдаж...

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.06.24/ Австралийн Холбооны...

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”...

ХХААХҮ-ийн сайд ерөнхий хяналтын сонсголд танилцуулга хийлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос...