Wednesday, June 24, 2026

ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт болж байна

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт болж байна.

Зөвлөлдөх уулзалтад аймгуудын Засаг дарга нар, ХХААГ, МЭГ-ын дарга, хэлтсийн дарга, ХХААХҮЯ-ны бүтцийн нэгжийн болон харьяа байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна.

    УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын Байгаль орчин, хүнс, аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен нар зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. 

    Зөвлөлдөх уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулав. Хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөж, экспортыг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, малаа бүрэн эрүүлжүүлэх зорилт дэвшүүлээд байгаагаа салбарын сайд илтгэлдээ дурдлаа.

    Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд аймгуудын Засаг дарга нартай бэлчээрийн мал аж ахуйг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.

   Зөвлөлдөх уулзалтын хүрээнд аймгуудын ХХААГ-ын 2025 оны үйл ажиллагааны тайланд хийсэн үнэлгээ, дүгнэлт, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн удирдлага, санхүүжилт, түүнийг хэрэгжилт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр баримтлах бодлого зэрэг асуудлыг хэлэлцэн, Туслах малчны тухай анхдагч хуулийн төсөл, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санаачлан боловсруулж буй хуулийн төслүүдийг танилцуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”...

ХХААХҮ-ийн сайд ерөнхий хяналтын сонсголд танилцуулга хийлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос...

Нийслэлд шинээр газар олгох асуудлыг түр хугацаагаар зогсоожээ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт 2028...

ОХУ түлшний хямралын улмаас дизель түлшний экспортыг бүрэн хориглох асуудлыг авч хэлэлцэж байна

ОХУ-д түлшний хямралтай тэмцэхийн тулд дизель түлшний экспортыг хориглох...