Friday, October 30, 2026

“Милк фестиваль-2026” арга хэмжээг зохион байгуулна

Date:

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Сүүний салбарт хэрэгжиж буй бодлого үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх болон тулгамдаж буй арга хэмжээний талаарх уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2026 оны 04 дүгээр сарын 23/ зохион байгууллаа.

Тус уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн холбоод, Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцов.

Уулзалтаар сүүний салбарын өнөөгийн байдал, төрөөс хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ, “Өдөр бүр нэг аяга сүү хөтөлбөр”-ийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, жил бүрийн зургаадугаар сарын 01-ний өдөр “Дэлхийн сүүний өдөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг “Милк фестиваль-2026” арга хэмжээний зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд “Милк фестиваль-2026” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах, сургуулийн хүүхдийн сүүний стандартыг боловсруулах ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хариуцан байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нүүдэг хот

Хотын түүхийг 2 минутад: Нийслэлийн соёл урлагийн газар, Улаанбаатар...

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд...

“Монгол Улсын 2027 оны эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөв” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монголын Хөрөнгийн Биржид “Монгол Улсын 2027 оны эдийн засаг,...

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой...