Friday, October 30, 2026

“Монгол Улсын 2027 оны эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөв” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Date:

Монголын Хөрөнгийн Биржид “Монгол Улсын 2027 оны эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөв” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын дарга Б.Баярдаваа панелистаар оролцож, нэгдлийн 2027 оны үйл ажиллагааны чиглэл, шинэчлэлийн бодлогыг танилцууллаа.

Тэрбээр “Чингис хаан баялгийн сан нэгдэл” нь Монгол Улсын ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэх хэмжээний актив удирдаж байгааг онцлоод, төрийн өмчит уул уурхайн компаниудын толгой байгууллагын хувьд төрийн өмчит компаниудын шинэчлэлийг манлайлан хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж буйг дурдлаа.

Алдагдалтай ажиллаж байсан 14 компанийг төрийн өмчит компанийн шинэчлэлийн хүрээнд татан буулгаснаар жил бүр 70 орчим тэрбум төгрөгийн зардал хэмнэх боломж бүрдсэнийг мөн онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд...

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой...

“Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

Монголын анхны 35 сурагч оюутан Герман, Францад суралцахаар 1926...