Friday, October 30, 2026

Нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ

Date:

Бэлчээрийн ургамлын ургалтын нөхцөл байдлын талаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалтын төлөв байдлыг дүгнэхэд нийт нутгийн 60 гаруй хувьд ургамал цухуйсан байна.

Бүс нутгаар авч үзвэл, Дундговь, Сүхбаатар аймгийн нийт нутаг, Говь-Алтай, Завхан аймгийн ихэнх, мөн Увс, Ховд, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь аймгуудын зарим, Хэнтий аймгийн ганц нэг сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна. Харин бусад нутгаар ургалт дунд зэрэг байгаа бөгөөд Дорнод аймгийн ихэнх нутгаар ургамлын ургалт сайн байна.

Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад дулаан болон чийгийн дутагдлын улмаас зарим бүс нутагт ургамлын цухуйлт оройтож байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, нийт нутгийн ойролцоогоор 10 хувьд буюу Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорноговь аймгийн ихэнх хэсгээр бэлчээрийн ургамлын цухуйлт оройтож байна.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нүүдэг хот

Хотын түүхийг 2 минутад: Нийслэлийн соёл урлагийн газар, Улаанбаатар...

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд...

“Монгол Улсын 2027 оны эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөв” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монголын Хөрөнгийн Биржид “Монгол Улсын 2027 оны эдийн засаг,...

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой...