Thursday, September 3, 2026

Сайд Ц.Идэрбат малын халдварт өвчний тархалтыг яаралтай таслан зогсоох, экспортын гэрчилгээг хүнд сурталгүй болгох үүрэг өглөө  

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Мал эмнэлгийн ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томилсонтой холбогдуулан тус газрын удирдлага, хамт олонтой уулзаж тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Хөдөө аж ахуйн салбарын бодит өсөлт, махны экспортод мал эмнэлгийн салбар чөдөр тушаа болж байна. Чанаргүй вакцин, тогтолцооны уналт, хүнд суртлаас авахуулаад олон хүчин зүйл үүнд нөлөөлж буй. Тиймээс тээг саад хийх биш түшиж босгодог, экспортыг дэмжих бодлогын хүрээнд ажлаа явуулах учиртайг сайд онцолж, малын халдварт өвчний тархалтыг яаралтай таслан зогсоох, мал эмнэлгийн байгууллагын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар дунд хугацааны стратегийн баримт бичгийн төсөл боловсруулж танилцуулах, бизнес эрхлэгчдэд экспорт, импортын гэрчилгээ олгох үйл ажиллагааг хүний хүчин зүйлгүй, хүнд суртал, авлигаас ангид, түргэн шуурхай болгоход анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Монгол Улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбарт чухал үүрэгтэй. 2025 онд эдийн засаг 6.5 хувиар өссөн. Үүний 30 гаруй хувь нь хөдөө аж ахуйн салбараас шууд хамааралтай байв. Хөдөө аж ахуйн салбарыг шинжлэх ухаанчаар, хариуцлагатайгаар хөгжүүлбэл эдийн засгийн өсөлтөд илүү хувь нэмэр оруулах боломжтой. ХХААХҮЯ бодлогоо “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулж, хэрэгжүүлж байна.

Энэ бодлого, чиглэлийн хүрээнд мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь хамгийн гол зорилт. Малын ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийг экспортлоход малын эрүүл мэндийн асуудал чөдөр тушаа болж байна. Малын түүхий эд үнэгүйдсэн. Улсын хэмжээнд жилд 10 мянга гаруй малын арьс, ширийг ашиглаж чадахгүй хаядаг. Хөрш орнуудын зах зээлд өндөр үнэтэй байдаг дайвар бүтээгдэхүүнийг бид малын эрүүл ахуйн асуудлаас болоод экспортод гаргаж чаддаггүй. Мал эмнэлгийн байгууллагын тогтолцоо, хөрөнгө оруулалт хангалттай түвшинд байгаа ч үйл ажиллагаа нь сайжрахгүй байна гэдгийг сайд онцолж, энэ байдлыг өөрчлөхийн тулд шинжлэх ухаанд суурилсан бодлого, төлөвлөлт, хариуцлагын тогтолцоо, үйл ажиллагааны шинэчлэл, байгууллагын дотоод соёлыг нэвтрүүлэх ёстой гэдгийг анхаарууллаа.    

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

В.Путин: Украины асуудлаарх хэлэлцээний үйл явц зогсонги байдалд орсон

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргизид хийсэн айлчлалаа дуусгахаас өмнө...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр...

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, илтгэл хэлэлцүүлжээ

ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНД...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 02-Монгол Улсын Ерөнхий сайд...