Saturday, October 31, 2026

Ормузын хоолойг хамгаалах олон улсын эвсэл байгуулагдлаа

Date:

Пүрэв гарагт 40 гаруй орон нэгдэн Ормузын хоолойгоор хөлөг онгоц чөлөөтэй нэвтрэх аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсын эвсэл байгуулжээ. Энэ эвсэл АНУ, Израил, Ираны дайн дуусмагц далайн тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойг хамгаалах ажлаа эхлүүлэх юм байна.

Эвслийн анхны уулзалтын үеэр Итали, Нидерланд, АНЭУ-ын төлөөлөгчид бордоо хүргэх боломжийг хангах, хүнсний хямралаас сэргийлэхийн тулд “хүмүүнлэгийн коридор” байгуулахыг уриалжээ.

Одоогоор эвсэлд нэгдсэн орнууд дипломат арга зам, Ирантай холбогдох сувгуудаар хамтран ажиллах хүчин чармайлт гаргахад гол анхаарлаа хандуулж байгаа аж. Энэ алхам амжилт олохгүй бол Ираны далайн тээвэрлэлт болон газрын тосны салбарын эсрэг чиглэсэн эдийн засгийн арга хэмжээ авах боломжийг судлах гэнэ.

Ормузын хоолой нь дэлхийн газрын тос, хий, онгоцны түлш нийлүүлэлтийн ихээхэн хэсэг дамжин өнгөрдөг далайн тээвэрлэлтийн чухал замд тооцогддог. Гэвч АНУ, Израил хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа Ираны Исламын хувьсгалын харуулуудын корпус энэ хоолойг хяналтдаа авч хөлөг онгоцны хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим тохиолдолд өндөр төлбөртэй нэвтрүүлэх болсноор олон оронд түлшний хомстол үүсээд байгаа юм.

Эх сурвалж: Euronews, Bloomberg

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд...

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой...

“Монгол Улсын 2027 оны эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөв” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монголын Хөрөнгийн Биржид “Монгол Улсын 2027 оны эдийн засаг,...

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой...