Saturday, August 29, 2026

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга нийслэлд 83,6 хувьтай үргэлжилж байна

Date:

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах зорилгоор “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасны дагуу тус санал асуулгын нэг дэх шатны мэдээлэл цуглуулалтыг 03 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатанд улсын хэмжээнд түүвэрт сонгогдсон 1570 иргэнээс мэдээлэл цуглуулж байгаа юм. Үүний 740(47.0%) нь нийслэлийн, 830(53.0%) нь орон нутгийн иргэд байна. Нийслэлд 24 мэдээлэл цуглуулагч 74 түүврийн анхан шатны нэгжийн 740 иргэнээс санал асуулга авахаас өнөөдрийн байдлаар 83,6 хувьтай үргэлжилж байна.

Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат буюу Зөвлөлдөх уулзалт 2026 оны 04 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Эдийн засгийн...

Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана

Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн...

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү...