Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын хацү башё өнөөдөр эхэллээ. Эхний өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Дайэйшог давсан бол их аварга Какүрюү М.Ананд маэгаширагийн тэргүүн бөх Эндод өвдөг шорооджээ.
Тамаваши Б.Мөнх-Оргил сэкивакэ Такаяасүг, Азүмарү С.Тодбилэг Шиманоүмиг, Кирибаяама Б.Лхагвасүрэн Кайсэйг тус тус давсан бол Чиёошомо Г.Мөнхсайхан Токүшорюүд өвдөг шороодсон байна.
Жюүрёод барилдаж буй монголчуудаас Митоюү Б.Төрболд, Ичиножо А.Ичинноров, Хоошорюү С.Бямбасүрэн нар өвдөг шороодож, Дайшохо Ч.Шижирбаяр, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сакигакэ Я.Баттүшиг нар учраагаа давжээ.