Friday, November 22, 2024

Токиогийн олимпын бамбар нүүрстөрөгч ялгаруулахгүй

Date:

Токио хотын захиргааны мэдэгдсэнээр, Токиогийн олимпын наадам, паралимпын гол бамбарын цамхаг устөрөгчөөр шатахуун болгох бөгөөд энэ бол олимпын түүхэнд гол бамбарт нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаггүй түлш хэрэглэх анхны тохиолдол юм гэжээ.

Японы “Майничи Шимбун” сонины мэдээлснээр, урьдын олимпын наадмын төв бамбарт бүгдэд нь пропан хий буюу шингэрүүлсэн нефтийн хий хэрэглэж байсан аж. Нүүрстөрөгчийн давхар исэл үл ялгаруулах устөрөгч түлштэй төв бамбар нь “нүүрстөрөгчгүй нийгэм”-ийг байгуулахад тустай, энэ удаагийн олимпын наадмаар санаачилсан “тогтвортой байдал”-ын бэлэг тэмдэг юм гэж Японы хэвлэлд онцолжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, устөрөгч шатахууныг Японы зүүн нутгийн газар хөдлөлтийн гамшигт өртсөн Фукушима мужийн Нагаеход шинээр байгуулсан үйлдвэрт үйлдвэрлэж, Токиогийн олимпын наадмын зохион байгуулах хороо ч устөрөгчөөр ариун галын шатахуун болгох замаар дэлхий нийтэд устөрөгч түлштэй зайны машин зэрэг Японы технологийг сурталчлахыг хүсэж байгаа юм байна.

2020 оны Токиогийн олимпын наадмын ариун галыг энэ оны гуравдугаар сарын 12-нд Грекийн Олимпиагаас авах бөгөөд Грект 10 хоног орчим дамжуулсны дараа ариун галыг агаарын тээврээр Японд авчирч, гуравдугаар сарын 26-наас Японы дотоодод дамжуулах юм. Долдугаар сарын 24-нд Токиогийн үндэсний шинэ төв цэнгэлдэх хүрээлэнд Олимпын наадмын нээлтийн ёслол болж, төв бамбарыг асаах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...