Wednesday, October 7, 2026

Европын холбоо нууц мэдээлэл олж авах Унгарын боломжийг хязгаарлажээ

Date:

Унгар улс хаалттай хэлэлцүүлгээс олж авсан мэдээллээ ОХУ-д дамжуулж болзошгүй гэсэн болгоомжлолын үндсэн дээр Европын Холбооны төлөөлөгчид цомхон бүрэлдэхүүнээр уулзах болжээ.

Түүнчлэн нууц мэдээлэл олж авах Унгарын боломжийг ихээхэн хязгаарласан байна.

Ийм арга хэмжээ авах болсон нь The Washington Post сонины мэдээлэлтэй холбоотой юм. Тус сонин мэдээлэлдээ Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто олон жилийн туршид хурлын завсарлагааны үеэр Европын улс төрчдийн яриаг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт дамжуулж байсан хэмээн онцолсон байв. Петер Сийярто энэ мэдээллийг няцаасан юм.

Харин Европын холбоо энэ мэдээлэлд ихээхэн нухацтай хандаж байгаагийн дээр Унгараас албан ёсны тайлбар хүлээж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...