Monday, June 29, 2026

Трамп: Би хүссэн цагт дайн дуусна

Date:

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “дайн удахгүй дуусна” гэж дахин мэдэгджээ. Тодруулбал, Axios цахим хэвлэлд өгсөн товч ярилцлагадаа Ираны эсрэг дайн удахгүй дуусаж магадгүй, учир нь “бай болохоор зүйл үлдээгүй” хэмээн мэдэгдсэн байна.

“Би хүссэн цагт энэ дайн дуусна” хэмээн Доналд Трамп утсаар өгсөн ярилцлагадаа онцолжээ. Түүнчлэн лхагва гарагт Кентакки мужид олон нийтэд хандан үг хэлэхдээ “бид дайнд ялсан” хэмээсэн байна.

“Бид ялсан гэдгийг дуулгахыг минь зөвшөөрнө үү. Ялалтын талаар хэт эрт ярьмааргүй байдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ бид ялсан. Бид ялсан, ажиллагаа эхэлсэн эхний цагт л бүх зүйл дууссан” хэмээн Доналд Трамп мэдэгдсэн байна.

Хэдийгээр Доналд Трамп цэргийн ажиллагаа зорилгодоо хүрсэн гэж олон нийтэд мэдэгдэж байгаа ч байлдааны ажиллагаа хэзээ дуусах талаар ямар ч заавар, тушаал ирээгүй байгаа гэж АНУ, Израилын албаны этгээдүүд мэдэгдэж байгаа юм.

Тухайлбал, Израилын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “цаг хугацааны хувьд хязгаарлагдсан зүйл байхгүй, бид бүхий л зорилгодоо хүрч, шийдэмгий ялалт байгуулах хүртэл шаардлагатай бүхий л хугацаанд дайтна” хэмээн онцолж байв.

Түүнчлэн доод тал нь дахин хоёр долоо хоногийн хугацаанд Иранд цохилт өгөхөөр бэлтгэж байгаа гэж АНУ, Израилын албаны этгээдүүд мэдэгджээ.

Эх сурвалж: Axios, ВВС, ТАСС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...