Monday, June 29, 2026

Японы Ерөнхий сайдыг багаа “зохисгүй хүмүүс”-ийг ажиллуулж байна гэж шүүмжилжээ

Date:

Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан технологийн сайд Ёхэи Мацумото зэрэг Либерал ардчилсан намын парламент дахь хэд хэдэн гишүүнтэй холбоотой сөрөг мэдээг саяхан Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд түгээжээ. Үүнтэй холбоотойгоор Японы олон нийтийн зүгээс эрх баригч нам болон ерөнхий сайд Такаичи Санаэг шүүмжилж, түүнд эргэлзээ төрж буйгаа илэрхийлсэн байна.

Японы “Шүкан Буншун” сэтгүүлийн гуравдугаар сарын 11-ний өдрийн дугаарт мэдээлснээр, Ёхэи Мацумото нь гэр бүлтэй атлаа гэрлэсэн өөр нэгэн эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэсэн байна. Үүнээс болж олон нийтийн зүгээс түүнийг огцрохыг шаардсан аж. Харин Мацумото гуравдугаар сарын 12-ны өдрийн Төлөөлөгчдийн танхимын төсвийн хорооны хуралдаан дээр огцрохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Такаичи Санаэ ч түүнийг үргэлжлүүлэн ажиллахыг дэмжсэн байна.

“Асахи Шимбун” зэрэг Японы олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Эдийн засаг, аюулгүй байдлын сайд Норими Онода 6-нд болсон Засгийн газрын хуралдаанд хоцорсон бол Төлөөлөгчдийн танхимын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан технологийн хорооны дарга Хироаки Саито мөн холбогдох хуралдаанаас хоцорч, уг хурал цуцлагдсан байна. Үүнээс шалтгаалан олон нийтийн зүгээс эрх баригч Либерал ардчилсан намыг “сахилга батаар сул”, Ерөнхий сайдыг багтаа “зохисгүй хүмүүс”-ийг ажиллуулж байна хэмээн шүүмжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...