Saturday, August 29, 2026

“Оюу толгой” төслийн зээлийн хүүг бууруулах боломжийг хэлэлцжээ

Date:

“Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан “Рио Тинто” группийн төлөөлөгчидтэй өнөөдөр дахин уулзаж, хэлэлцээг үргэлжлүүлжээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй санал болон “Оюу толгой” ХХК-ийн төлж буй хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах боломжийн талаар санал солилцсон байна.

Тодруулбал, төслийн ирээдүйн эерэг хүлээлт, Монгол Улсын зээлжих зэрэглэлийн өнөөгийн нөхцөл байдал, түүхий эдийн зах зээлийн төлөв, мөн төслийн хэрэгжилтийн үе шат зэрэг хүчин зүйлстэй уялдуулан зээлийн хүүг бууруулах боломжийг хэлэлцжээ.

Мөн талууд зээлийн хүүгийн одоогийн нөхцөл, төслийн санхүүгийн бүтэц, эрсдэлийн үнэлгээ, ирээдүйн мөнгөн урсгалтай холбоотой байр суурь, үндэслэлээ харилцан танилцуулж, нээлттэй хэлэлцэх нь зээлийн хүүг бууруулах бодит шийдэлд хүрэхэд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдсэн байна.

Иймд талууд энэ сард дахин уулзаж, “Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Эдийн засгийн...

Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана

Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн...

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү...