Monday, June 29, 2026

АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаанд 11,3 тэрбум ам.доллар зарцуулжээ

Date:

Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахад эхний зургаан өдрийн туршид 11,3 тэрбум доллар зарцуулсан гэж Вашингтоны захиргаа Конгресст мэдээлжээ.

The New York Times сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжуудын өгүүлснээр, 03 дугаар сарын 10-ны өдөр хаалттай болсон хуралдааны үеэр Пентагоны төлөөлөгчид хууль тогтоогчдод мэдээлэл өгөхдөө Ираны эсрэг цэргийн ажиллагааны зардал эхний зургаан өдрийн туршид 11,3 тэрбум доллар давсан хэмээсэн байна. Энэ нь анхны цохилтоос өмнө цэргийн техник, бие бүрэлдэхүүнийг байрлуулах зэрэг бусад зардал багтаагүй дүн аж. Зардлуудыг нарийвчлан тооцох ажил үргэлжилж байгаа тул эцсийн дүнгээр ажиллагааны өртөг өндөр тусаж болзошгүй гэж эх сурвалж онцолжээ.

Ираны эсрэг АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа 02 дугаар сарын 28-ны өдөр эхэлсэн. Иран улсын зүгээс пуужин болон цөмийн заналхийлэл ирж байгаа тул энэ ажиллагааг эхлүүлсэн гэж АНУ мэдэгдэж байлаа. АНУ, Израил хамтарсан цохилт өгсний хариуд Ираны Исламын хувьсгалын харуулуудын корпус хариу цохилт өгөхдөө Бахрейн, Иордан, Катар, АНЭУ, Кувейт, Саудын Араб дахь Америкийн цэргийн баазуудыг онилж байв.

Эх сурвалж: The New York Times, ВВС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...