Monday, June 29, 2026

Газрын тосны үнийг бууруулахын тулд АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргана гэжээ

Date:

Ираны эсрэг АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагааны улмаас нийлүүлэлт тасалдаж, газрын тосны үнэ огцом өссөн. Тиймээс энэ үнийн өсөлтийг сааруулахын тулд АНУ газрын тосны стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргахаар болсон талаар АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт мэдэгджээ.

Энэ нь 32 орон бүрэлдэхүүнд нь багтдаг Олон улсын эрчим хүчний агентлагтай зөвшилцсөний дагуу гаргах 400 сая баррель газрын тосны нэг хэсэг аж.

Райтын мэдэгдсэнээр, ирэх долоо хоногоос эхлээд 120 хоногийн туршид стратегийн нөөцөөс газрын тос гаргах юм байна.

Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа 02 дугаар сарын 28-ны өдөр эхэлж, үүний хариуд Иран Амеркийн цэргийн баазуудад цохилт өгч эхэлсэн. Улмаар Исламын хувьсгалын харуулуудын корпус Ормузын хоолойг хяналтдаа авч, тус хоолойгоор нэг ч хөлөг онгоц нэвтрүүлэхгүй гэж мэдэгдэж байв. Ормузын хоолой нь Персийн болон Оманы булангуудыг холбодог. Бүс нутагт сөргөлдөөн гарахаас өмнө энэ хоолойгоор өдөрт 20 сая тонн баррель газрын тос нэвтэрдэг байсан бол сөргөлдөөн эхэлснээс хойш газрын тос тээвэрлэх хөлөг онгоцуудын хөдөлгөөн бүрэн зогссон юм.

Эх сурвалж: Reuters, The Washington Post

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...