Friday, May 15, 2026

Орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төсөл өргөн барина

Date:

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд тус хуулийн төслийг дагалдуулан баригдаж дуусаагүй барилгын эрхийн бүртгэлийн асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм байна.

Дээрх хуулийн төсөл нь олон иргэдийг эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл зүйгээр хохироож буй орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдэх зорилготой юм.

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга давхардуулан авч бусдыг залилсан 2000 гаруй хэрэг бүртгэгдсэн бөгөөд арга хэлбэр нь улам бүр нарийсаж байгаа тул Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дээрх хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой залилангийн гэмт хэргийн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 304 хохирогчид холбогдох 15.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 94 гүйцэтгэх баримт бичиг бүртгэгдсэн байна.

Иймд хууль эрх зүйн өөрчлөлт яаралтай хийж, барилга эхлэх үеэс орон сууц, талбай бүр тодорхой дугаар, байршилтайгаар кадастр болон улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдэж, дуусаагүй барилгын бүртгэл үнэн зөв бөгөөд нийтэд ил тод болж, орон сууц худалдан авагч иргэдийн өмчлөх эрхийн баталгаа бодитоор хангагдах эрх зүйн орчин бүрдүүлэхээр холбогдох хуулийн төсөлд тусгажээ.

Мөн тус хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Хууль зүй, дотоод хэргийн яаманд 03 дугаар сарын 19-ний өдөр болох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...