Saturday, August 1, 2026

Оюу Толгойн гэрээний шударга бус заалтыг өөрчлөх Ерөнхий сайд Г.Занданшатарын шаардлагын талаар “The Times” онцолжээ

Date:

Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” группийн зэсийн группийн захирал Кэйти Жексон тэргүүтэй албаны бусад хүмүүстэй өнгөрсөн даваа гарагт уулзаж, Оюу Толгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг 60 хувиас доошгүй байлгах, зээлийн хүүг бууруулж, менежментийн төлбөрийг багасгах гэх зэрэг маш бодитой саналуудыг тавьсан. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний энэхүү байр суурийг дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд онцлоод байна. Тэдгээрээс “The Times” сонинд нийтлэлээс та бүхэнд товчлон хүргэж байна.

“The Times”: Монгол Улсын Засгийн газар “Rio Tinto” компанийн 18 тэрбум ам.долларын зэсийн уурхайн төслийн “шударга бус” нөхцөлийг дахин хэлэлцэхийг зорьж, маш тодорхой байр суурийг илэрхийлж байна.Энэ оны зургаадугаар сард Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар сонгогдсон Гомбожавын Занданшатар даваа гарагт “Rio Tinto”-гийн зэсийн салбарын тэргүүн Кэти Жэксон-той уулзаж, одоогийн гэрээг “шударга бус” талаар байр сууриа илэрхийлээд таван утга бүхий шаардлага тавьжээ. Монголын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ, цахим орчинд нийтлэгдсэн бичлэгтээ “энэ бүх нөхцөл байдал Монголын ард түмэн болон парламент хууртагдаж байгаа мэт санагдаж байна” гэж хэлсэн байна.

2009 оны гэрээний дагуу Монголын Засгийн газар уурхайг 34 хувь эзэмшдэг бөгөөд энэ нь төрийн өмчит Эрдэнэс Монгол компаниар дамжин хэрэгждэг. “Rio Tinto”-гийн хамгийн том зэсийн төсөл болох Оюу Толгой 2011 онд ил уурхайн олборлолтоо эхлүүлж, одоо хүдрийн ихэнх нөөц байрладаг гүний уурхайн олборлолтоо нэмэгдүүлж байна. Энэхүү уурхай нь дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг бөгөөд жилд ойролцоогоор 500,000 тонн зэс үйлдвэрлэдэг. Монголын Засгийн газар уурхайг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын өөрийн хувийг санхүүжүүлэхийн тулд “Rio Tinto”-гоос олон тэрбум ам.долларын зээл авсан бөгөөд уг зээлийн хөвөгч хүү одоогоор ойролцоогоор 11.3 хувь байна. Засгийн газар одоо уг зээлийн хүүг бууруулах болон төслийн жил бүрийн менежментийн төлбөрийг багасгах зорилготой байна “ гэжээ. Оюу Толгойн гэрээний шударга бус заалтыг өөрчлөх Ерөнхий сайд Г.Занданшатарын шаардлагын талаар “The Times” сониноос гадна “The Wall street journal”, “Reuters”, “Financial times”, “Bloomberg” зэрэг дэлхийн ТОП хэвлэл мэдээллийн байгууллагууд онцлон мэдээлсээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...