Төвөд 2019 онд 40 гаруй сая жуулчин хүлээн авчээТөвөдийн өөртөө засах орон 2019 онд давхардсан тоогоор гадаад дотоодын 40 гаруй сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого нь 56 тэрбум юаньд хүрчээ. Мөн 400 мянган малчин тариачин аялал жуулчлалын салбарт оролцсоноор ядуурлыг бууруулахад ихээхэн түлхэц өгсөн гэж тус улсын хэвлэлд дурджээ. Төвөдийн соёл, аялал жуулчлалын салбарын хөгжил нь малчин тариачдын орлогоо нэмэгдүүлэх гол эх үүсвэр болсон байна. Соёл, урлагийн салбар нь 16 мянган малчин, тариачныг ажлаар хангаж, хүн нэг бүрийн жилийн дундаж орлого бараг 17 мянган юаньд хүрсэн аж.
Төвөдийн “Вэньчэн гүнж” нэртэй томоохон хэмжээний жүжгийг жил бүр давхардсан тоогоор 3 сая жуулчин үздэг бөгөөд тус жүжиг 4000 гаруй ажлын байр бий болгож, тэдгээр ажилчдад нийт 230 гаруй сая юанийн цалин олгожээ. Түүнчлэн шинээр тавигдсан “Жиньчэн гүнж” жүжиг 700 орчим ажлын байр бий болгосон гэнэ. Энэ хоёр жүжиг Төвөдийн соёл, аялал жуулчлалын салбарын брэнд төсөл бөгөөд эдийн засаг, нийгмийн давхар үр ашиг өгч буй юм байна. Сүүлийн жилүүдэд Төвөд “Өвлийн аялал” төсөл хэрэгжүүлж, зам харилцааны нөхцөлийг тасралтгүй сайжруулан, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж байгаа аж. Тухайлбал 2019 онд Төвөдөд олон улсын болон дотоодын 10 нислэг нэмж, нисэх онгоцны 3 буудлын бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.Төвөд 2019 онд 40 гаруй сая жуулчин хүлээн авчээ