Индонезийн Суматра Баратийн Байгаль хамгаалах газраас дэлхийн хамгийн том цэцэг олдсон талаар мэдээлжээ. Rafflesia tuan-mudae хэмээх энэхүү цэцэг тус улсын Суматра мужийн Аган хотод байрлах Маннингхуогийн байгаль хамгаалалтын бүсээс олдсон байна. Цэцгийн диаметр 111 см хүрснээр, одоогоор дэлхий дээр олдсон хамгийн том цэцэг болсон аж. Хэдэн жилийн өмнө мөн баруун Суматрагийн ширэнгэн ойгоос олдсон энэ төрлийн цэцгийн хэмжээ 107 сантиметр байжээ. “Энэ бол урьд өмнө баримтжуулж байгаагүй хамгийн том Rafflesia tuan-mudae юм” гэж Суматра мужийн Агам хотыгн байгаль хамгаалах агентлагт мэдээлжээ. Аварга том Rafflesia tuan-mudae нь асар том дэлбээн дээр цагаан цэврүү шиг толботой улаан өнгийн цэцэг юм. Энэ төрлийн цэцэг Зүүн өмнөд Азийн улс орнууд тэр дундаа Индонези, Филиппинд ургадаг байна. Уг цэцгийг XIX зууны эхэн үедБританийн колоничлогч сэр Стамфорд Рафлес гэгч хүн анх Индонезиос олж илрүүлсэн тул түүний нэрээр Рафлесиа гэж нэрлэх болсон ажээ. Rafflesia tuan-mudae цэцгийн онцлог нь шавьжаар “хооллодог” паразит ургамал бөгөөд орчин тойрондоо ялзарсан махныхтай төстэй хурц үнэр түгээж ялаа, хорхой зэрэг шавьжийг өөр дээрээ цуглуулдаг байна.
Дэлхийн хамгийн том цэцэг Индонезиос олджээ
Date: