Monday, June 29, 2026

Их Британи, Франц улсууд Украинд цөмийн бөмбөг нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Date:

Их Британи, Франц улс Украин дахь нөхцөл байдлаас харахад Орос улсыг ялах боломж байхгүй гэж үзэж байгаа тул Украинд цөмийн зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа гэж ОХУ-ын Гадаад тагнуулын алба мэдээлжээ.

Цөмийн зэвсэг нийлүүлэхээр ийнхүү зэхэж буй нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, хоёр орны хоорондын асуудлыг хэлэлцэхэд энэ байдлыг харгалзан үзнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.

“Манай парламент Англи болон Францын улстөрчдөд хандан парламентын мөрдөн шалгалт хийхийг уриалсныг та бүхэн сонссон. Энэ бол олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг ноцтой зөрчиж буй хэрэг” хэмээн Дмитрий Песков мэдэгджээ.

ОХУ-ын Гадаад тагнуулын албаны мэдээлснээр, Украинд болж буй үйл явдал нь ОХУ-ыг ялах боломжгүй гэдгийг харуулж байгааг Их Британи, Франц ойлгож байгаа тул “Украин цөмийн эсвэл дор хаяж “бохир” бөмбөгтэй болвол байлдааны ажиллагааг дуусгах илүү үр дүнтэй нөхцөл бүрдэнэ” гэж үзэж байгаа гэнэ.

Улмаар цөмийн зэвсэг, тоног төхөөрөмж, технологийг Украин руу нууцаар нийлүүлэх асуудал яригдаж байгаа аж. Тэр дундаа М51.1 шумбагч онгоцны баллистик пуужингийн TN75 хэсгийг нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд энэ зэвсгийг “украинчууд өөрсдөө боловсруулсан мэтээр харуулах”-ыг зорьж байгаа гэж ОХУ-ын Гадаад тагнуулын алба мэдээлжээ.

Гадаад тагнуулын албаны мэдэгдэлтэй холбоотойгоор ОХУ-ын Холбооны зөвлөл энэхүү асуудлыг олон улсын болон үндэсний түвшинд шалгахыг уриалсан байна.

Эх сурвалж: ТАСС, http://kremlin.ru

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...