Sunday, May 17, 2026

Д.Цэрэнтогтох аваргын зээ хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох дээд зиндаанд дэвшсэний найраа хийжээ

Date:

Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү, Монгол Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох мэргэжлийн сүмод амжилттай барилдаж дээд зиндаанд дэвшиж Монголын 32 дахь маэгашира болсон билээ. Түүний дээд зиндаанд дэвшсэний найр энэ сарын 11-нд Токиод болж, 130 хүн оролцжээ.

Өглөөний цагаан луу энэ жил 27 настай. 185 см өндөр, 153 кг жинтэй. 2015 онд Японд ахлах сургуульд суралцахаар ирэхдээ одоогийн ёкозүна Хоошёорюү, маэгашира Оошёоүма нартай хамт нэг онгоцоор ирж байсан гэнэ. Түүнийг дээд сургуульд суралцаж байхад нь Хоошёорюү жюүрёод дэвшиж, Оошёоүма оюутны ёкозүна болж байжээ.

Асахакүрюү Р.Жамъянтогтох “Энэ жилийн зорилго бол комүсүби, сэкивакэ цол авах” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...