Monday, June 29, 2026

Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг сайшаав

Date:

Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ОУЦХБ) Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Дорийн Богдан Мартыг хүлээн авч уулзлаа.

Багшлахуйгаас суралцахуйд чиглэсэн боловсролын шинэчлэлийн хүрээнд Монгол Улс ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хиймэл оюун, технологийн суурь мэдлэг олгох хичээлийг тусгасан талаар Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж, энэ хүрээнд багш нарт хиймэл оюуныг хэрхэн ашиглаж сурах талаар Гүүгл компани болон Гүүгл Жэмини академитай хамтран ажиллаж буйг дурдав.

Засгийн газрын 2025 оны 130 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын “МЭДЛЭ” цахим сургууль байгуулсан. Ирэх хичээлийн жилээс дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүд эх хэл, үндэсний өв соёл, түүхийн хичээл судлах боломжтой болох юм. Мөн хиймэл оюунд суурилсан багшийн туслах болон сурагч бүрийн онцлогт тохирсон туслахуудыг хөгжүүлэхээр ажиллаж байна. 2023 оноос эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд Гүүгл боловсролын багц болон Гүүгл танхим платформыг 100,000 гаруй багш,сурагчид ашиглан мэдлэгээ тэлж байна. Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр ирэх дөрөвдүгээр сард багшийн AI туслах туршилтаар ашиглах гэж байна.

ОУЦХБ Улаанбаатар хотноо энэ онд бүсийн семинар зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд цаашид хиймэл оюун, цахим технологи ашиглаж Монгол Улсад боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаар тохиролцов.

Тус байгууллага нь НҮБ-ын төрөлжсөн агентлаг бөгөөд дэлхий дахины мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын бодлого, стандарт, зохицуулалтыг боловсруулах үндсэн чиг үүрэг хэрэгжүүлдэг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...