Monday, January 19, 2026

Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцүүлнэ

Date:

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдсан. Уурхайчид 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулан, 4.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, улс, орон нутгийн төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь үйлдвэрлэлийн болон эдийн засгийн түүхэн дээд амжилт үзүүлсэн. 2026 онд 45.5 сая тонн хүдэр олборлох, 40.0 сая тонн хүдэр боловсруулахаар төлөвлөснийг Ерөнхий инженер танилцууллаа. Тэрээр, Баяжуулах үйлдвэрт хийгдэж байгаа техник, технологийн шинэчлэл, сайжруулалтын хүрээнд хүдэр боловсруулалтын хүчин чадлыг 42 сая тоннд хүргэхээр зорьж байгааг дуулгасан. Шуурхай зөвлөгөөний эхэнд мөн, Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн даргаар, цагдаагийн хурандаа Ч.Мөнхбат томилогдсоныг танилцуулсан юм.

Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар энэ сардаа багтаан Орхон аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх юм. Орхон аймгийн төр, захиргааны байгууллага, иргэдийн хүсэлтээр энэ жилээс эхлэн цагаан тоосны дэгдэлттэй бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг дуусгаж, Говил, Баянцагаан баг, Жаргалант суманд иргэдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр болсон. Цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнгийн талаар иргэдэд мэдээлэл өгч ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэст үүрэг болголоо.

Өнгөрсөн баяр, амралтын өдрүүдэд үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хэвийн, гэмт хэрэг зөрчил, галын дуудлагагүй ажилласан байна. Оны эхнээс үйлдвэрлэл, технологийн горим төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ. Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа хангагдаж, их засвар болон гаднын байгууллагуудаар хийж гүйцэтгүүлж байгаа үйлчилгээний чанар сайжирсныг Механикийн хэлтэс онцоллоо. Эрдэнэт үйлдвэрийн Мэдээллийн технологийн хэлтэс шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу TenderEval системийн ашиглалтад дүн шинжилгээ хийж байна. 2026 онд 1125 тендер зарлах, 776 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр бизнес төлөвлөгөөнд тусгажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд бүтцийн нэгжүүдийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийг хариуцлагатай хандаж, үнэлгээний хорооны хөндлөнгийн гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг шуурхай зөвлөгөөнөөс үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Баялгийн хулгайтай тэмцэх бол манай Засгийн газрын тэргүүлэх зорилт

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч бямба гарагт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлэгт...

Монголбанкны данхар бүтцийг танана

УИХ-ын дарга Н.Учрал Төв банканд хийх хяналт, шалгалтын асуудлаар...

МУСГЗ, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Л.Нямаагийн “Бүтээлийн чуулган-I,II” хос ботийн нээлт боллоо

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч,...