Saturday, August 29, 2026

“Эрдэнэт” үйлдвэрийн Оёдлын цехийн 35 жилийн ойн нэрэмжит спортын бага наадам эхэллээ

Date:

Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Спортын бага наадам өчигдөр “Хангарди” паласт эхэллээ. Тус спортын наадам нь цехийн нийт ажилтнуудын спортын ур чадварыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг сурталчлан хөгжүүлэх, хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа. Оёдлын цехийн 120 гаруй ажилтан нийт таван багт хуваарилагдаж, спортын таван төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөх юм. Дартс, корнхол, даамны тэмцээнүүд Оёдлын цехийн үндсэн байранд, харин сагсан бөмбөг, волейболын тэмцээнүүд Спорт цогцолборын “Хангарди” паласт тус тус болно.

Тус Спортын бага наадам энэ долоо хоногийн бямба гараг хүртэл үргэлжилж төрөл тус бүрийн шилдэг баг, тамирчдыг шалгаруулан, байр эзлүүлж, алт, мөнгө, хүрэл медаль гардуулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Эдийн засгийн...

Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана

Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн...

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү...