Friday, May 15, 2026

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар Д.Нямдоржийг сонголоо

Date:

МЗЭ-ИЙН XIX их чуулган 2026 оны нэгдүгээр сарын 16-нд “Чингис хаан” зочид буудлын “Хаан” танхимд боллоо. Их чуулганд оролцохоор МЗЭ-ийн 450 гишүүн мандат бичүүлснээс 360 нь хүрэлцэн ирсэн байна.

Их чуулганд “Чингис хаан” одонт- 1, Хөдөлмөрийн баатар- 2, Ардын уран зохиолч, Ардын багш- 3, Төрийн шагналт 3 зохиолч оролцсон бөгөөд хуралдааныг МЗЭ-ийн хамгийн ахмад гишүүн, өдгөө 100 насыг зооглож буй МЗЭ-ийн шагналт зохиолч Дамбын Цогт-Очир нээжээ.

Их чуулгандаа амжилт хүсэж, МЗЭ-ийн гишүүн Д.Ганболд Унгар улсаас, Б.Энхтуяа, Б.Болормаа нар Швед улсаас, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналт “Тулга” клубынхан АНУ-ын Денвер хотоос тус тус мэндчилгээ дэвшүүлсэн байна.

МЗЭ-ийн дарга Б.Ичинхорлоо “4х4” мөрийн хөтөлбөрийнхөө тайланг тавьжээ. МЗЭ-ийн Хяналтын зөвлөлийн тайланд байгууллагын хөрөнгө, санхүүгийн байдал, гишүүдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хийсэн шалгалтуудын дүнг багтаасан байна. Тайлангуудтай холбогдуулан гишүүд санал, шүүмжлэлээ хэлжээ.

Их чуулганаас МЗЭ-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлж, редакцын засвар хийн батлахаар шийдвэрлэсэн байна.

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд

1. Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор П.Нямлхагва

2. МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Эрдэв

3. Р.Чойномын “Өд” сангийн тэргүүн, хэлбичгийн ухааны доктор Д.Ганболд

4. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир

5. Ардын уран зохиолч, хэлбичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатар

6. МЗЭ-ийн шагналт яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор Д.Нямдорж нар нэр дэвшин, мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлджээ.

Санал хураалтын дүн гарахад:

П.Нямлхагва- 57 /20.3%/

Х.Эрдэв- 5 /1,7%/

Ай.Төмөр-Очир- 6 /2.1%/

Ү.Хүрэлбаатар- 22 /7.8%/

Д.Ганболд- 56 /20%/

Д.Нямдорж -130 /46.4%/ санал авчээ. Ингээд МЗЭ-ийн дүрэмд зааснаар Их чуулганы хуралдаанд оролцогчдын олонхийн саналыг авч, МУИС-ийн багш, яруу найрагч, доктор, судлаач Д.Нямдорж Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон байна.

МЗЭ-ийн XIX чуулганаас сонгогдсон МЗЭ-ийн шинэ удирдлага:

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга: Дагийраазайн НЯМДОРЖ

Удирдах зөвлөлийн гишүүд:

Ш.Лхамноржмаа /ЯНҮТ-ийн тэргүүн/, С.Начин, Н.Гантулга

Б.Сарантуяа /ХЗҮТ-ийн тэргүүн/, С.Пүрэвсүрэн

Х.Чойдогжамц /ЖКҮТ-ийн тэргүүн/, О.Элбэгтөгс

Ш.Сүхбаатар /БШХЗҮТ-ийн тэргүүн/, Ж.Сарантуяа

Гомбын Ганболд /Хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн/, Ч.Наранцэцэг

Г.Батсуурь /СШҮТ-ийн тэргүүн/, Г.Галбаяр

Ж.Нэргүй /ОҮТ-ийн тэргүүн/, Э.Батжавхлан

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ:

Дарга: Э.Ганболд

Гишүүд: Д.Цэрэннадмид, Г.Лхагвадорж, А.Түмэнбаяр, П.Намуун, Д.Батбаатар, Б.Урангоо.

МЗЭ-ИЙН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮД:

Яруу найраг: Б.Жамбалдорж, Н.Батжаргал, Ц.Эрдэнэбаатар, Д.Одгэрэл, А.Сүглэгмаа, Б.Лхагвадорж, Г.Ишхүү, Б.Батхүү, Ч.Эрдэнэбаатар

Хүүрнэл зохиол: С.Баттулга, Б.Догмид, С.Оюун, Х.Дуламсүрэн, Г.Болормаа, Ш.Солонго, Б.Золбаяр, Ч.Баатар, Г.Батжавхлан, Т.Баянсан, С.Батжаргал, Н.Баасанжав

Жүжиг кино: Д.Төрбат, Б.Цогнэмэх, Ц.Хулан, Ж.Ууганбаатар, С.Баатарцогт, Э.Дашзэвэг

Баримтат, шог хошин зохиол: Ч.Туул, Ц.Галбадрах, Д.Цээсэд, Ж.Батсайхан, Г.Баатарнум, З.Ядмаа

Хүүхдийн зохиол: О.Сундуй, Д.Батжаргал, Э.Амарзаяа, Н.Мандал

Судлал, шинжлэл: Х.Сүглэгмаа, А.Мөнх-Оргил, Ш.Баттөр, Д.Цэвээндорж, Ц.Энхбат, Ү.Хүрэлбаатар

Орчуулга: О.Чинбаяр, Г.Билгүүдэй, Б.Монголхүү, Б.Хишиг-Ундрал, Э.Ганболд, Б.Дорж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...