Thursday, October 8, 2026

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо хамрагдаарай

Date:

Үндэсний статистикийн хорооноос Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогыг зохион байгуулж байна. Энэ жилийн тооллогыг бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулж байгаагаарай онцлог. Энэ нь иргэдийнхээ төрд байгаа мэдээлэлд үндэслэл хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулж байгаа гэсэн үг.

Гэхдээ иргэд өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн төрд байгаа мэдээллийг шалгаж, нэмж засварлах боломжтой. Үндэсний статистикийн хороо болон аймаг, нийслэлийн сум, дүүрэг, хорооноос мэдээлийг тодруулах шаардлагатай иргэд рүү 7015-1212 дугаарын утас болон тухайн тооллогын комиссын гишүүд өөрсдийн утсаар иргэн тан руу холбогдож мэдээлэл, тодруулга авбал үнэн зөвөөр мэдээллээ өгөөрэй.

Монгол Улсын иргэн та Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо http://www.2025.mn холбоосоор хандаж, дан системээр нэвтрэн хамрагдах боломжтой. Тус холбоосоор нэвтэрч “ТООЛЛОГОД ХАМРАГДАХ” товчийг дарснаар “ДАН” систем рүү шилжих бөгөөд холбогдох зааврын дагуу тооллогын асуулгад нэвтрэх боломжтой болно. Та хувь хүний болон өрхийн гишүүдийн төрийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллийг харах боломжтой бөгөөд хэрэв мэдээлэл зөрүүтэй бол засварлах боломжтой.

Мөн “E-Mongolia” системээр нэвтэрч Хүн ам, орон сууцны завсрын тооллогодоо хамрагдаарай.

Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд http://www.citizen.2025.mn холбоосоор хандаж, тооллогодоо хамрагдах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...