Thursday, December 11, 2025

Төрийн далбааг мандуулах ёслолыг амжилттай зохион байгуулсан сургуулийн багш, нийгмийн ажилтнуудыг урамшууллаа

Date:

НИТХ-ын дарга А.Баярын санаачилсан “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой Монгол Улсын төрийн далбаа мандуулах ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн ерөнхий боловсролын 55 сургуульд амжилттай хэрэгжүүлж, уламжлал болголоо.

НИТХ-ын дарга А.Баяр “Би сүүлийн 10 гаруй жил ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний үзэл санаа, бахархлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан. Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй, зөв монгол хүүхэд ирээдүйд улс орныг хөгжүүлэх хүч юм. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиуд энэхүү санаачилгыг дэмжиж, төрийн далбаа мандуулах ёслолыг хэвшүүлж чадсанд талархаж байна” хэмээн онцлов.

Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулах ёслолын ажиллагааны ач холбогдлыг сурагчдад тайлбарлаж, ойлгуулсан эсэх, ёслолын ажиллагааг ёс журмын дагуу явуулах, түүх, өв соёлыг мэдээллийг хүргэсэн эсэх, төрийн далбааг мандуулснаар сургуулийн орчин, соёлд хэр нөлөө үзүүлсэн зэргээр дээрх сургуулиудад үнэлгээ өгч өнөөдөр бусдад манлайлал үзүүлж оролцсон сургуульд шаардлагатай компьютер, гадаадад сургалтад хамрагдах эрх гардууллаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн, Б.Ану-Үжин, Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Дугаррагчаа, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албан дарга М.Мөнгөншагай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, “Эх оронч сурагч” хөтөлбөрийн зохион байгуулагч О.Сэлэнгэ болон хөтөлбөрт хамрагдсан сургуулийн багш, нийгмийн ажилтнууд оролцлоо.

Одоогоор төрийн далбааг мандуулах ёслолын ажиллагааг 55 сургууль хэрэгжүүлж нийт 754 мянган хүүхэд оролцсон байна. Тус хөтөлбөрийн хүрээнд 3 сургуулийн багшид байрны урьдчилгаа 20 сая төгрөг, 11 сургуульд тус бүр 5ш суурин компьютер, 10 багшид Солонгос явж туршлага судлах эрхийн бичгийг гардууллаа.

Дашрамд дурдахад сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу “Монгол Улсын Төрийн далбаан дээрх дүрслэлүүдэд 2000 жилийн түүхтэй төрт улсын өнгөний бэлгэдэл, хэлбэр зохиомж, эрхэмлэх зүйлс шингэсэн байдаг” хэмээн төрийн далбааны үүх түүхээс онцолсон байдаг. Тиймээс сурагчдыг эх оронч, хүнлэг, түүх, өв соёлоо дээдлэх сэтгэлгээтэй болгон төлөвшүүлэхэд төрийн далбаа мандуулах ёслол үр дүнтэй байна гэдгийг сургуулийн багш, нийгмийн ажилтнууд онцлон хэллээ.

 Цаашид “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд төрийн далбааг мандуулах ёслолыг нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын ЭСЯ виз мэдүүлэх журмаа шинэчилжээ

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам монгол иргэдийн...

Гаалийн ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээллийг шалгаж эхэлжээ

Иргэд олон нийттэй харилцах “11-11” төвд тусгай шугам нээж,...

Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд...

“Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эрчимжүүлэх зорилгоор “Рио Тинто” группийн төлөөлөлтэй уулзжээ

Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар...