Saturday, May 16, 2026

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна

Date:

Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй анхны стратегийн бүтээн байгуулалт болох Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл нь 300 мегаватт цахилгаан, 340 гигакалор дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. 

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ДЦС 2”-ын үнсэн сангийн 26 га талбайд байгуулах тус станцад дэвшилтэт технологи бүхий орчин үеийн хосолмол үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр ТЭЗҮ-д тусгасан. 

Тус төслийн түншлэлийн гэрээг байгуулсан бөгөөд “Газрын дүрэмд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн. Мөн өнөөдөр “ДЦС-5” ОНӨААТҮГ-ын удирдах зөвлөлийн ээлжит III хурал болж, төслийн үйл ажиллагааг бэхжүүлэх тодорхой санал зөвлөмжийг солилцжээ. 

Төслийн хэрэгжилтэд шаардлагатай хууль эрх зүйн болон техникийн үндэслэл бүрэн хангагдаж, талбайн судалгаа, дэд бүтцийн холболтын нөхцөлийг иж бүрнээр бүрдүүлсэн. Энэ хүрээнд төслийн нөлөөлөлд өртсөн нийт 26 нэгж талбар байгаагаас өнөөдрийн байдлаар 19 нэгж талбарыг чөлөөлжээ. 

ДЦС-5 ын цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувь нь төвийн сүлжээнд нийлүүлэгдэх бөгөөд ингэснээр эрчим хүчний системд дутагдаж байгаа чадлыг нөхнө. Түүнчлэн нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм. 

Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...