Friday, June 5, 2026

“Монголын нууц товчоо-2000 асуулт, хариулт” номын нээлтийн ёслол боллоо

Date:

“Үндэстний тойм” сэтгүүлийн тоймч, сэтгүүлч, Хэнтий аймгийн Батноров сумын уугуул О.Эрдэнэчимэгийн “Монголын нууц товчоо – 2000 асуулт хариулт” номын нээлт Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо боллоо. Энэхүү ном нь “Монголын нууц товчоо”-г маш ойлгомжтой хэлбэрээр, асуулт, хариулт байдлаар түүхэн газар нутаг, хүний нэрсийг орхигдуулалгүйгээр оруулснаараа онцлог юм. Энэхүү номдоо Оюуны өмчийн газраас гэрчилгээ авсан бөгөөд “Монголын нууц товчоо”-ны талаарх мэдлэгийг энгийн хэлбэрээр олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой бүтээл болжээ. Эх түүхээ сонирхон судлагч хүн бүхэнд уншихад дөхөм бөгөөд ахлах ангийн сурагчид түүхийн олимпиадад бэлдэхэд энэхүү ном гарын авлага болох юм.

“Монголын нууц товчоо -2000 асуулт, хариулт” номыг 20000 төгрөгөөр “Аз хур”, “Интерном” номын дэлгүүрүүдээр худалдаалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Шатрын хичээл ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт орно

Монголын шатрын холбоо Боловсролын яамтай хамтран ажиллах санамж бичиг...

АМНАТ-ыг 10 хувь дотор хүргэж, олон улсын жишигт нийцүүлснээр томоохон төслүүд урагшилна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуульд...

Төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийг “Эрдэнэс Монгол” эхлүүллээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал өнөөдөр болж,...