Friday, June 5, 2026

“Чингис хаан” цомыг улсын арслан Э.Батмагнай гардлаа

Date:

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан” цомын төлөөх, улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Эм Си Эс” групп, “Богд” банк, “Хос Хаш Оюу” ХХК, “Гал хонгор” ХХК, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын арслан Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, зэвсэгт хүчний 034 анги, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.

Дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Зорчигч тээвэр 2” ОНӨААТҮГ, “Монзол” групп, “Блю драгон” ХХК, “Нэгдэл” клуб, “Таван хан” дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, зэвсэгт хүчний 014 анги, “Юү Эл И” ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, “Эбэг” ХХК, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.

Наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Э.Даш нар үлдэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Шатрын хичээл ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт орно

Монголын шатрын холбоо Боловсролын яамтай хамтран ажиллах санамж бичиг...

АМНАТ-ыг 10 хувь дотор хүргэж, олон улсын жишигт нийцүүлснээр томоохон төслүүд урагшилна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуульд...

Төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийг “Эрдэнэс Монгол” эхлүүллээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал өнөөдөр болж,...